ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДИЙН АЙЛТГАЛЫН БИЧЭЭЧ ЛАМ А.ГАНСЭЛЭМ СҮСЭГТНҮҮДИЙН 35,2 САЯ ТӨГРӨГИЙГ ХАКЕРДЖЭЭ



Лам нар сүүлийн үед хулгай дээрэм, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдэх нь хэрээс хэтрээд байгаа. Гэтэл өнгөрсөн жил А.Гансэлэм гэх лам Гандантэгчилэн хийдийн санхүүгийн албаны айлтгалын бичээчээр ажиллаж байхдаа 35,265400 төгрөг хувьдаа зашвсан гэмт хэрэгт холбогджээ. А.Гансэлэм нь 1991 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 32 настай, уншлага ном сайтай, төлөв даруу нэгэн байсан гэнэ. Ер нь шашны сургуульдаа зиндаандаа онц, сайн суралцсан банди нар төв Ганданд ажилд ордог юмсанж. Ийм л хэмжүүрээр А.Гансэлэм анх ажилд орж удалгүй Гандантэгчилэн хийдийн кассын бичээчээр улмаар, орлого санхүү айлтгалын бичээчээр томилогджээ. Гэтэл тэрбээр олон удаагийн үйлдлээр хийдэд орох орлогоноос хумсалж хувьдаа завшин шүүхийн сандалд суух нь тэр. Гандантэгчилэн хийдийн хууль ёсны төлөөлөгч ерөнхий нябо Отгонбаатар анх түүнийг айлтгалын мөнгийг замаас нь луйвардаж байсныг илрүүлэн БГД-ийн Цагдаад ханджээ. Мишээл Од Аудит ХХК-ний дүгнэлт “…Айлтгалын бичээч А.Гансэлэм нь Монголын бурхан шашинтын төв Гандантэгчэнлин хийдэд хурлын бичээчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа 138,6 сая төгрөгийн орлогыг иргэдээс хурааж 103,3 төгрөгийг тушааж 35,2 төгрөгийг тушаагаагүй нь тогтоогджээ. Гэхдээ энэ нь сүсэгтэн олны мөнгийг халаасандаа эсвэл оймсондоо зувчуулаад байсан хэрэг огт биш. Айлтгалын бичээч лам нар тус тусдаа программ бүхий компьютерээр сүсэгтнүүдийн айлтгах ном, хандив зэргийг бүртгэж авдаг бөгөөд энэхүү джиталь системийг А.Гансэлэм өөртөө тун овжноор ажиглаж хакер маягаар луйвардсан байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Гансэлэм “Би 15 сая төгрөг л хувьдаа завшсан. Өөр мөнгө аваагүй” хэмээн гүрийсэн байдаг. Шүүхээс шүүгдэгч А.Гансэлэм ламд ЭХ-ийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж “хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=