АЛУУРЧИН Б.МАХБАЛЫН 21 НАСТАЙ ХҮҮ М.БИЛГҮҮН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН НАЙМАН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ДОЛООН АВТОМАШИН, ОЛОН ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨӨР ТУЙЛЖ ЯВНА!


Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн Б.Махбал 13 жилийн хорих ял авсан. Энэ Б.Махбал гэгч нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус яамны сайд байхад баруун гар нь явсан удаатай. Тийм учраас ЗТХЯ-нд Б.Махбал “даам” гарчихсан Төрийн захиргаа удирдлагын дарга хийж явахдаа архидан танхайрч бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж явсан нь тоймгүй. Хожим Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаасаа буухынхаа өмнө Б.Махбалын эдлэх ёстой 13 жилийн ялаас 2,6 жилийн ялыг өршөөн хэлтрүүлсэн нь тэд ямар дотно найзууд байсныг батлаад өгсөн. Ерөнхийлөгчийн хайр ивээлийн ачаар Б.Махбал одоо 2 жил орчим суухад шоронгоос шүүх магадлангаар бүрмөсөн суллагдах юмсанж. Гэхдээ энд алуурчин Б.Махбалтай холбоотой тун сэжигтэй зүйл байдгийг АТГ болон ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтснийхэнд уламжилмаар байна. Тэрбээр таван компани, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй аж. Түүний төрсөн дүү нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр Ази инвест” гэх банк бус санхүүгийн байгууллагатай. Хамгийн гайхалтай нь Б.Махбалын төрсөн хүү 21 настай Билгүүн /Тухайн үед М.Билгүүн 21 настай байсан бөгөөд одоо энэ залуу 24 настай/ найман үл хөдлөх хөрөнгөтэй, мөн тэрбумаас давсан долоогоос найман жийп, тансаг зэрэглэлийн автомашинтай байв. Өнөөдрийн манай нөхцөлд 21-хэн настай, дөнгөж их дээд сургуулиа төгсч буй насны залуу бүхэл бүтэн тэрбум тэрбумаар тоологдох найман үл хөдлөх хөрөнгө, төдий тооны автомашин худалдаж авна гэдэг ямар ч боломжгүй. Аав нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэгчээр М.Билгүүн бусдаас олон сая төгрөг залилсан хэргээр цагдаагийн хаалга ч татаад авчээ. Одоо энэ залуу тансаг зэрэглэлийн машин хөлөглөж, мөрийтэй тоглож, мөнгөөр аархаж явдаг ажилтай. Авлига, хээл хахуулиар баяжсан Б.Махбалыг хүн амины хэргээс гадна дээрх хэрэгт эрүүгийн мөрдөгчид лавшруулан шалгаагүй нь цаагуураа хонгилын эзний нөлөө байсан гэж үздэг
Хэдхэн хоногийн өмнө Төмөрзамын ТЭЗБ-ийн орлогч дарга С.Батдөлийг гэрээс нь 7,3 тэрбум төгрөг нуусны төлөө сошиол ертөнцөөр амтай болгон шуугиж байна. Тэгвэл С.Батдөл алуурчин Б.Махбалын хүүгийн хажууд тийм ч баян тэрбумтан гэж цоллогдохгүй гээд бод! Энэ хоёрыг санхүүгээр нь хэмжвэл хөлбөмбөгийн бөмбөг ширхэг цагаан будаа хоёрын зөрүү л яригдана. Ялтан Б.Махбалын хамаарал бүхий хүмүүсийн гэрт нэгжлэг хийж үл хөдлөх хөрөнгийг шалгах аваас хэд хэдэн их наядаар тоологдох хөрөнгө гарна хэмээн баттай эх сурвалж батлаж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=