ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТЫГ ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛЛӨӨ


Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ Засгийн газарт өгсөн бөгөөд түүнийг нь өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Б.Асралтын оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Тэрээр хоёр хоногийн өмнө   "2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 380,000 тонн нүүрс алдагдсан гэдгийг зарлаж байв. Тухайн үед гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хүрээнд 379,000 тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 2018 онд хуулийн байгууллагад гаргаж өгсөн. 2022 онд мөн ажлын хэсэг гаргаад арван машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон. Шаардлагатай гэж үзвэл миний бие өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн. Түүнчлэн машин нь бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй. Бүрдүүлэлтээ хийсэн ч машин нь бүртгэлгүй асуудал гарсан учраас гаалийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзсэн. Гаалийн байгууллагаас нүүрсний асуудалтай холбоотой хоёр хүн шалгагдаж байгаа" гэсэн мэдээллийг өгч байсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=