ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ



Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаал цуглаан хүрээгээ тэлж, олон мянган хүн ирсэн.  Улмаар үймээн болж, Төрийн ордон руу  нэвтэрч, мөн Төрийн ордны хашааг эвдсэн билээ. Иймд  эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байгаатай холбогдуулан УИХ-ын чуулганыг цахимаар хийлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар Онц байдал зарлах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч болон гишүүн болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=