УИХ-ЫН ГИШҮҮН Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ ХАР ТАМХИ ДАМЛАДАГ УУ?



Зам тээврийн сайд, УИХ-д хэдэнтээ сонгогдож байсан Г.Батхүү гишүүн өдгөөгөөс гурван жилийн өмнө Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан билээ.  Түүнийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам” олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон аж.  Тэрбээр Монголын Автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролц­сон байна. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд төд удалгүй учир битүүлэг байдлаар өндрөөс унаж, амь насаа алдсан байдалтай олдсон билээ.  

Дээрх хэргийг НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх онц ноцтой эрүүл мэндийн өөрчлөлт байгаагүй бөгөөд өндрөөс унахдаа тархиндаа хүнд гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болсон байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Г.Батхүү бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй” хэмээн таамаглал дэвшүүлэн мөрдөн шал­гах ажиллагаа хийж байгаа гэдгийг тухайн үед  мэдэгдэж байсан ч  ийнхүү  гурван жилийг үдээд байна. Харин аавынхаа үхлийн шалтгааныг үнэн зөвөөр шалгаж өгөхийг тухайн үед хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар нь хүсч, хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэр ч байтугай өнгөрсөн сонгуулиар хүү Б.Ганхөлөг нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн боловч аавтайгаа дүйцэх нэр хүндгүй байсан бололтой сонгогчдын олонхийн саналыг авч чадаагүй. Харин охин Б.Цэлмэг нь МАН-д элсч, бүр тус намын залуучуудын холбооны удирдлагын багт багтсан. Аавынхаа бэл бэнчин дээр туйлж өссөн ах дүү хоёр нам дагавал өлзийтэй гэж бодсон бололтой ийнхүү эсрэг тэсрэг үзэл бодолтой хоёр намд данстай болсон билээ. Гэтэл аавынхаа нэрээр амар хялбар аргаар амьдрах санаатай тэдний зэс эхнээсээ цухуйж эхлэв бололтой. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгийг хар тамхины хэргээр шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Хар тамхитай тэмцэх газарт хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн, худалдсан гэх эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий этгээдүүдийн мэдүүлгээр Б.Ганхөлөгийг хэрэгт татан, шалгаж эхэлжээ. Түүнийг химийн гарал­тай сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авсан, хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа аж. Ер нь хар тамхины хэрэглээ манай улсад  хүрээгээ тэлсэн бөгөөд томоохон биз­нес­мэнүүдийн хүүхдүүд гол хэрэглэгч нь байдаг гэнэ.  ЦЕГ-аас зохион байгуулсан хар тамхины эсрэг аяны хүрээнд  хар тамхийг хэрэглэдэг,  зуучилдаг, дамладаг гэх 100 гаруй хүнийг  олж тогтоон, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд  Б.Ганхөлөг нь хамгийн нөлөө бүхий хэрэглэгч байсан бөгөөд байнгын худалдан авагчийн нэг байсан гэх мэдээлэл иржээ. Одоогоор түүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа бөгөөд  мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлэгт үндэслэн  яллагдагчаар татах эсэхийг шийдэх бололтой. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=