Хөгжлийн банкны чанаргүй зээл олгсоон гэх үндэслэлээр удирдлагуудыг нь цагдан хорих эсэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн үргэлжилж байна. Чанаргүй зээл олгосон асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг болон мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлсэн байдаг. Мөн зарим нэгэн зээлдэгчийг зээлээ зориулалтын бус зүйлд зарцуулсан хэмээн цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэнэ. Дөнгөж сая авсан мэдээллээр, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Батбаярыг гэрчид нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулж, захирал асан Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Н.Мөнхбатын өмгөөлөгчийн хэлснээр, Хөгжлийн банктай холбоотой асуудлаар нэлээд хэдэн удаа шалгагдаж байгаа билээ. Түүнийг Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (Гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан хэмээн буруутгаад байсан ч өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, Монгол Улсын Хөгжлийн банканд 5.642.970.000 (Таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.
Харин энэ талаар түүний өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийг 3 жил шалгасан, нотлох баримтгүйгээр хорих шийдвэр гаргалаа. Улс төрийн нөлөө орсон гэх хар төрж байна. Цагдан хорихгүйгээр байцаах хүсэлт тавьсан. Хүлээж аваагүй. Шүүх хурлын товыг 24 цагийн өмнө хэлэх ёстой ч бидэнд мэдэгдээгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.