МӨСНИЙ БАЯРЫН ҮЕЭР ХӨВСГӨЛ ДАЛАЙН МӨСӨН ДЭЭР МАШИН ЗОГСООХЫГ ХОРИГЛОЛОО



“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд гуравдугаар сарын 2-5-нд 21 дэх жилдээ болно. Тус баяраар Хөвсгөл нуурын мөсөн дээр нэг ч машин, техник зогсоохгүй гэдгийг Байгаль орчин, саялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр "Байгальд хийх арга хэмжээнүүд байгаль орчноо сүйтгэдэг байх ёсгүй. Хөвсгөл нуурийн экосистемийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан олон ажлууд Хөвсгөл нуур орчимд хэрэгжиж байна. Энэ жил Хөвсгөл нуурт “Хөх сувд” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй, машин зогсох талбайг тусгайчлан өөр газар бэлдэх, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийнэ” гэлээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=