ОРОСЫН УРАН ГУЛГАГЧ КАМИЛА ВАЛИЕВАГ ОЛИМПООС ХАСАХ УУ?


Бээжин-2022 өвлийн олимпийн уран гулгалтын багийн төрөлд Оросын баг алтан медаль хүртсэн билээ. Гэвч тэдний медалийг одоог хүртэл гардуулаагүй байгаа аж. Учрыг тодруулбал, ISU буюу Олон улсын тэшүүрийн холбооны зүгээс энэхүү саатал нь хууль эрх зүйн асуудлаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ олимпоор үзэгчдийг байлдан дагуулж буй 15 настай Орос охин Камила Валиева олимпийн өмнө допингийн шинжилгээнд хамрагдсан болохыг мэдэгджээ. Оросын баг алтан медаль хүртэхэд Валиевагийн үүрэг оролцоо их байсан бөгөөд тэрбээр эмэгтэй ганцаарчилсан төрөлд дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэж, энэ техникийг олимпийн мөсөн талбайд амилуулсан анхны эмэгтэй тамирчин болсон.


Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Камила Валиевагаас сэргээш илэрчээ. Түүнээс триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрсэн байна. Энэхүү эмийг хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлд мөн хэрэглэдэг аж. Гэхдээ өвчиндөө хэрэглэсэн үү, эсвэл сэргээшийн зорилготой хэрэглэсэн эсэхийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа гэнэ. Камила Валиевагийн шүтэн бишрэгчид түүнээс сэргээш илэрсэнд дасгалжуулагчийг нь буруутгаж эхэлжээ. Гэвч олимпийн алтан медалиа хураалгахгүй байх ганц боломж байгаа нь Камила Валиева насанд хүрээгүй. 16 нас хүрээгүй тамирчин сэргээш хэрэглэсэн тохиолдолд ОУОХ-ны дүрмээр нэрийг нь зарладаггүй, мөн ямар нэгэн арга хэмжээ авдаггүй юм байна. Тэгэхээр дүрмийнхээ дагуу түүнийг допингийн эсрэг зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Одоогоор ОУОХ болон  Олон улсын тэшүүрийн холбооны хуульчид энэ асуудлаар байр сууриа солилцож байгаа бөгөөд удахгүй албан ёсны мэдээллээ хүргэх юм байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн хоёр хоногийн дараа болно. Энэ тэмцээнд оролцохоор Камила Валиева бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг дасгалжуулагч нь хэвлэлийнхэнд мэдээлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=