ОЛИМПИЙН БЭЛГЭДЭЛ БИН ДҮНЬ ДҮНЬ



Сүүлийн үед Бээжингийн өвлийн олимпийн бэлгэдэл Бин Дүнь Дүнь дэлхий даяар яригдах нэг сэдэв болжээ. Хятадад олимпоос өмнө хаа сайгүй байсан олимпийн бэлгэдэл болох Бин Дүнь Дүнийг  өнөөдөр олоход ч хэцүү болоод байна. Үүнд холбогдуулан Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ,  олимп нь Хятадын сар шинийн баяртай давхцсан тул борлуулалт эрс нэмэгдэж, эрэлт үүссэн байна.  Иймд холбогдох байдалд зохицуулалт хийж, Бин Дүнь Дүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болно гэжээ.

Бин Дүнь Дүнь маш нарийн зураг дизайнаар бүтээгдсэн юм. “Бин” гэдэг нь мөс гэсэн утгатай, ариун хиргүй, шаргуу хатуужлийг бэлгэдсэн нь өвлийн олимпын онцлогийг харуулжээ. Харин “Дүнь” нь биерхүү, эрүүл мэнд гэсэн санааг илэрхийлж, өвлийн олимпын тамирчдын чийрэг бие бялдар, тэсвэр тэвчээртэй зориг сүс болон хүмүүст урам хайрласан олимпын үзэл санааг бэлгэджээ. “Дүнь” гэдэг үг нь хятад хэлэнд ердийн үед “Дүэр” хэмээн уншигддаг, тиймээс Хятадын өмнөд нутгийн хүмүүс, гадаадын хүмүүс энэ аялгууг уншихад нэлээд хэцүү байдгийг бодолцож “Бин Дүэр” бус харин Бин Дүнь Дүнь хэмээн нэрлэжээ.

Гадар бүрээсийг нь цас мөсний спортын малгайгаас санаа авч дизайн гаргасан бөгөөд царайн хэсгийг тойрсон өнгөт тойрог нь Үндэсний тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз” ордны бэлгэдэл болсон байна. Дизайнерууд тухайн газар нь очиж пандагийн алхаж гишгэх байдалд судалгаа хийжээ. Панда алхаж гишгэхдээ хойд хоёр хөл нь дотогшоо муруйдаг нь тун өхөөрдөм харагддаг, иймээс Бин Дүнь Дүнийх ч ийм байдлаар урлажээ. Бин Дүнь Дүний дизайныг бүтээснээс хойш хоёр жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Бин Дүнь Дүнь Хятадын цагаан сарын цэнгүүний тайзнаа гарснаар барахгүй Антарктид руу хийсэн аялалд “хамт аялж”, саран бөмбөрцөгт очоод ирсэн Чан Э-5 хиймэл дагуул, ангарагт газардсан аппарат дээр ч Бин Дүнь Дүний зураг дүрс байдаг юм.


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.