Х.БАТТУЛГА МоАХ-НЫ БАЙРЫГ БАРЬЦААЛАН ОФФШОР ДАНСАА ЗУЗААЛЖЭЭ


Монголын Ардчилсан Холбооны байрыг 2015 онд Улсын бүртгэлд бүртгүүлж, тус холбооны хувьцаа эзэмшигч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий ганц хүнээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлсэн байдаг. Тэрээр энэхүү байрыг авахдаа бас л хэл ам хийж, луйврын замаар авсан гэх бөгөөд өнөөг хүртэл ганцхан түүний эзэмшилд байдгийг олон нийт мэддэггүй байв. МоАХ-ыг хөгжүүлэх нэрээр авсан ч үнэндээ Х.Баттулгад холбоонд харьяалагддаг ардчиллын хэдэн ахмадууд бус хотын төвд байрлалтай байр сууц нь илүү хэрэгтэй байжээ. Ийм ч учраас хэдэн ахмадуудыг хөөрөгдөж байгаад эзэмшигчээр нь өөрийгөө бүртгүүлжээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буудаг өдрөө МоАХ-г “Монгол Улсын баатар” цолоор шагнасан байдаг. Харин МоАХны үйл ажиллагаа “Ардчиллын ордон” гэх уг байрандаа явагддаг ч тус байшин болоод газар нь зөвхөн Х.Баттулгын нэр дээр байдаг. Энэ утгаараа МоАХ-ны байр, газрыг захиран зарцуулах эрх Х.Баттулгын мэдэлд байдаг байна. Угтаа бол ардчилал болоод Ардчилсан намын суурь болсныхувьд Ардчилсан холбооны энэхүү байрыг АН-д өгөх ёстой гэж үзэх иргэд ч олон байдаг ч Х.Баттулга өрсч, өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн бололтой. Гэхдээ өдгөө энэ барилга Ардчилсан холбоонд ч, Ардчилсан намд ч хамааралгүй болж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй, бүр найдваргүй зээлдэгч ангилал руу орсон компаниудыг зарласан. Тэгвэл эдгээр компаниудын дунд “Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкнаас зээл аваад барьцаанд нь МоАХ-ны “газар”ыг тавьсан байгаа нь хачирхалтай. 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны газрыг тавьсан байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дуусаж, улмаар 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Иймд энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатнын шүүхэд очоод байгаа ажээ. Товчхондоо, МоАХ-ны газрыг зээлийн барьцаанд алдахад ойрхон болжээ. Хамгийн сонирхолтой нь, МоАХны өмчлөлийн газар, барилгыг хэн нэгний компани дураараа барьцаанд тавина гэж байхгүй. Тэр тусмаа итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй хүний зөвшөөрөлгүй тус холбооны газрыг тавих ямар ч боломжгүй. Иймд Х.Баттулга “ПирамидОрд” ХХК-тай ямархолбоо хамааралтай болоод ардчиллын өмч болсон барилгыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн нь гайхалтай. Улсын бүртгэлийн мэдээллээс харахад, “ПирамидОрд” ХХК-ийг Г.Цолмон гэгч үүсгэн байгуулжээ. Тэгэхээр Х.Баттулга, Г.Цолмон хоёрын ямар эрх ашиг нийлсэн болоод ардчиллын ахмадуудын амин сүнс болсон барилгыг асууж лавлалгүй барьцаанд тавих болов оо. Дашрамд сонир¬хуулахад, оффшортой тэмцэнэ хэмээн Ерөнхийлөгч болж байсан Х.Баттулга өөрөө оффшор данс руугаа ихээхэн хэмжээний мөнгө гаргаж байгаа аж. Тэрээр өдгөө хэд хэдэн хэрэгт сэжигтнээр хэвээр байгаа бөгөөд Ерөнхийлөгч байх үед нь хэргийг нь шалгах асуудлыг түр хойшлуулсан байсан. Иймд тэрээр хэргээсээ зугтахын тулд өөрийн мэдлийн өмч хөрөнгөө барьцаалж, зарж мөнгө болгон гадагшаа гаргаж байгаа гэсэн таамаг байна. Магадгүй, МоАХны байрыг ийм зорилгоор барьцаанд тавьсан юм биш байгаа

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=