УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН МАРГААШ БОЛНО


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохиож байгаа бөгөөд УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана. Энэ жил хүндэтгэлийн чуулганыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийхээр товлоод байсан ч зарим нөхцөл байдлын улмаас цуцалсан юм. Хүндэтгэлийн чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар үг хэлэх юм байна. 

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=