ЭНЭТХЭГИЙН “ЧӨТГӨР” ХҮҮ


Монголчууд бидний дунд “Чөтгөр” гэдэг нэртэй олон хүн бий. Зарим нь тэднийг царай зүсээр нь нэрлэж байхад үйл хөдлөл, зан араншингаар нь ч гэсэн бас “чөтгөр” хэмээн авгайлдаг. Гэхдээ ХХI зуунд жинхэнэ чөтгөр мэндэлсэн тухай дэлхий нийт шуугиж байна. Энэтхэгийн Уттар-Прадеш мужид амьдардаг 12 настай Тарик хүүг тосгоны оршин суугчид “Амьд чөтгөр” гэцгээн ад үзэж, тосгоноосоо хөөжээ. Учир нь Тарик хүүгийн гар, хуруунууд гэнэт ургаж түүний сарвууны хэсэг 30 см болтлоо нэмэгджээ. Иймээс Тарикийг тосгоныхон “чөтгөр” хэмээж, аварга гарыг нь хараал туссанаас болсон гэж дор бүрнээ ярьж байна. Тосгоны оршин суугчид хүүгээс хүн бүр зугтаж, сургуульд орох эрхийг нь хүртэл хасчээ. Уттар-Прадеш тосгоны зарим харгис хүмүүс нэг бус удаа Тарикийн амь насыг нь хөнөөхийг завдсан байна. Хүүгийн эцэг Тарикийг эмчлүүлэхээр орон нутгийн эмнэлгүүдээр явдаг байсан боловч удалгүй нас барж, тэднийх хүүг шинжилгээнд хамруулах, эмчлүүлэх мөнгөгүй болжээ. Тарик хүүг том ах Харгьян нь асран халамжилдаг бөгөөд өдөр тутмын бүхий л асуудалд нь тусалдаг байна. Гэвч тус тосгонд хэд хэдэн хүн зүй бусаар үхэж, хэргийн эзнээр “Чөтгөр” Тарикийг буруутгажээ. Ийнхүү чөтгөр хүү тосгондоо ад болон амьдарч сууна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=