Н.ТҮВШИНБАЯРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ


Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, сэжигтэн Н.Түвшинбаярыг өчигдөр орой цагдан хорьжээ. Түүнийг хорихыг хохирогчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь шүүх прокурорын байгууллагад хүсэлт  гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарсан байна.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнд зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлсэн ч цаашид хийх эмчилгээ үгүй болсон тул  өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Тэрээр зодуулснаасаа хойш огт ухаан ороогүй байгаа бөгөөд өдгөө биеийн байдал маш хүнд байдалтай байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=