Эрүүгийн цагдаагийн албанаас Соёлын сайд асан, өдгөө Чингис хааны музейн захирал С.Чулууныг Өндөр гэгээн Занабазар, Жавзандамба хутагтийн түүхэн баримтыг Хятадуудад зарсан хэргээр саатуулан шалгаж эхэллээ. “Монгол Улсын Үндэсний Номын Сан”-ийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх хэрэгт Чингис хааны музейн удирдлагуудыг холбогдуулан ЭЦА-аас яг одоо шалгалтын ажиллагаа явуулж байна.
Соёлын сайд асан С.Чулууныг өнгөрсөн гуравдугаар сард Чингис хаан музейн захирлаар томилсон байдаг. Түүнийг нэн чухал түүхэн баримтуудыг худалдсан хэргээр сэтгүүлчид удаа дараа мэдээлж, баримт нотолгоотой нэвтрүүлэг хүртэл хийж олон нийтэд хүргэж байсан ч тэрээр үгүйсгэж байсан удаатай. Харин ЭЦА-наас энэ удаа хойшлуулшгүй ажиллагаа явуулж, түүхийн ховор баримтуудыг бусдад худалдсан хэрэгт С.Чулуун болон нэр бүхий зарим түүхчдийг ч ийнхүү шалгаж эхэлж байна.