Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгыг төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт сэжиглэн, АТГ-аас яллагдагчаар татан, шалгаж байгаа аж. Тэрээр "Сүхбаатар хөгжил тохижилт" ТӨҮГ-т нэн хэрэгцээтэй байсан хог ачих зориулалтын машиныг ямар ч тендер шалгаруулалтгүйгээр тус сумын ИХ-ын төлөөлөгч н.Баяртогтохоос худалдан авсан байна. Машины мөнгөө Баяртогтохын эхнэрийн компанийн данс руу хийж, тус компаниас хэд хоногийн дараа Т.Гантулгын данс руу багагүй хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг аж. Иймд энэхүү хэрэгт нь яллагдагчаар татагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэрээр үүрэгт ажлаа хийсээр байгаад Сүхбаатар сумын иргэд дургүйцэж, өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хууль хяналтын байгууллагын зүгээс "Гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй байгаа тул ажлаас нь түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн мэдээллийг өглөө. Гэвч Сүхбаатар сумын иргэд Т.Гантулгыг ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, дахин төсвийн хөрөнгийг зүй бусаар ашиглах боломжийг олгож байна хэмээн эсэргүүцэж, сумын ИТХ-аар Т.Гантулгын асуудлыг яаралтай хэлэлцэж, ажлаас нь түдгэлзүүлэхийг шаардаж, шаардах бичиг гардуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.