Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт зөвхөн 4-5 настнуудыг хамруулахаар шийдвэрлэж, 2-3 настнууд гэртээ өнжиж буй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах судалгааг хийхийг холбогдох байгууллагуудад өгсөн. Харин энэ дагуу ХӨСҮТ болон УОК-оос 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй гэж үзжээ. Цар тахлын нөхцөл байдал хэвийн хэмжээнд хүрч тогтворжоогүй, халдварын тохиолдол буураагүй, мөн хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх магадлалтай байгаа ийм эрсдэлтэй үед 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эргээд эрсдлийг бий болгох аж. Учир нь одоогийн байдлаар дэлхийн улс орнуудад 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулсан бөгөөд 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээгүй байгаа нь бага насныхан халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.