ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭРХТЭНЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?


Нийслэлийн онцгой байдлын газраас галын аюулаас урьдчилан сэргийлэх "Мартаж болохгүй" сарын аянг зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан гал түймрийн үед амьсгалын эрхтнээ хэрхэн хамгаалахыг зөвлөж байна. Хэрвээ та устай яваа бол тэр нь таны амийг аварч болох юм. Бээлий, ороолт, малгайгаа норгоод хамар амаа таглан аль болох нойтон алчуураар дамжин амьсгал. Ус байхгүй бол шээсээр норгож болох юм. Ямар нэг даавуун дээр шээгээд энэ шүүлтүүрээ ашигла. Бид тэр болгон ус авч явдаггүй, хүүхэд бол бүр хэзээ ч авч явдаггүй. Тиймээс аврах ажиллагаанд ямар ч хувцас хэрэг болно. Шээс нь хортой утаа, бодисыг уснаас илүү сайн шүүдэг билээ. Багш нар энэ тухай ярихад хүүхдүүд инээлдэх боловч аюултай үед ингэх нь ичгүүртэй зүйл биш гэдэгтэй бүгд санал нийлдэг билээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=