ХОЁР НАСТАЙ ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭЦГИЙГ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА


“Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн” гэх асуудлыг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлжээ. Ш.Булганнямын гаргасан гэмт хэргийн талаарх гомдлын дагуу 2020 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-4 дэх хэсэгт зааснаар нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа юм. Дээрх хэргийн тухайд бага насны хүүхэдтэй холбоотой эмзэг асуудал. Ийм хэргийн талаар нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхийг ч хориглодог. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр буруу ташаа ойлголт өгсөн зүйл гараад байгаа учраас тодорхой хэмжээнд ярихаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэлээ. Тиймээс иргэн бүр Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргээ биелүүлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэн нэгний хэлсэн үгийг шууд дамжуулдаг биш, үнэн мөнийг нь тодруулж, ялгаж салган, олон нийтэд бодит мэдээлэл хүргэдэг байгаасай гэж  УЕПГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=