МЗХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ О.ГЭРЭЛТ-ОД МЕДАЛЬ ЗАРЖ, МӨНГИЙГ НЬ ХУВИЙН ДАНСАНДАА АВДАГ


Монголын Залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч Д.Чойжамц МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын тухайн нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн юм.  "Уучлаарай, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов болов. Монголын мянга мянган залуучуудаас, МЗХ-ны үе үеийн гишүүдээс, ахмадуудаас, 21 аймгийн салбар холбоодын гишүүдээс, найзуудаасаа уучлалт хүсье. Би ийм хүнийг холбооны ерөнхийлөгчөөр дэмжиж, өөрөө дэд ерөнхийлөгч нь болсондоо харамсаж, уучлалт хүсэж байна. Даанч мэдсэнгүй, таньсангүй. Энэ хүн Монголын залуучуудыг төлөөлөх ёс суртахуун, мэдлэг, чадвар, сэтгэл байхгүй юм. Дүрэм гэдэг зүйл энэ хүний хувьд хог. МЗХ-ын барилгын талыг дур мэдэн нураасан. Хувийн ашиг сонирхолоороо барилга барих гэж байна. Мянга мянган медаль зарж мөнгө нь хувийн дансанд нь ордог. Дүргүй хүргэвэл дэдээс чинь буулгана гэж Дэд ерөнхийлөгч нарыг сүрдүүлж байна. Ямар ч санхүү тайлагнагдагүй, ямар ч бодлого, төлөвлөгөө байхгүй. Удирдах хорооны хурлыг хийдэггүй, хийх гэхээр ирдэггүй. Энэ зурган дээр байгаа үйлдлээрээ 100 жилийн түүхтэй МЗХолбоог шившиг болголоо.

Үе үеийн ерөнхийлөгч нарын түүх шингэсэн өрөөг гадны компанид өрөндөө өгсөн. Худлаа гэвэл очоод хараарай. МЗХ-ыг хувийн компаниа болголоо. Ажиллаж байсан олон залуучуудыг үнлэслэлгүй ажлаас халсан, цалинг нь өгөөгүй. Цааш нь тоочвол өчнөөн зүйл байна. Энэ хүнд залуучуудыг хөгжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах ямар ч бодлого байхгүй. Худлаа попорч намын төлөө нэр хүнд олох л сонирхол байна. МЗХ улс төрийн намаас бүрэн хараат боллоо. Одоо болъё. Энэ хүнээс одоо МЗХ оо аваръя" хэмээн бичжээ. 


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.