Манай Улс сард 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авдаг ч ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаа учраас гэрээнд заасан хамгийн доод хэмжээгээр буюу 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн. Гэтэл манай холбогдох албан тушаалтнууд эрсдэлийг тооцоолох ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж, өчигдрөөс эхлэн нийслэл хотод бензиний хомсдол нүүрлэж, хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.
Одоогоор УУХЯ-наас БНХАУ-ын “China oil” компаниас бензин авахаар тохиролцоод байгаа ч хугацаа шаардагдах юм байна. Нефть импортлогч компаниуд гэрээгээ хийн, мөнгөө төлж, вагоны кодоо авсан ч БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэсэн хариу өгчээ. Учир нь манай улсын төмөр зам өргөн царигтай бөгөөд харин БНХАУ-ын нарийн царигтай. Иймд тэсрэх, дэлбэрэх бодис бүхий бүтээгдэхүүнийг зам сэлгэн ачих боломжгүй болж байгаа. Иймд дотооддоо үлдэж буй цөөн тонны шатахуундаа ШТС-ууд борлуулалтын хязгаарлалт хийж эхэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.