У.ХҮРЭЛСҮХИЙН ОРЫГ ХЭН ЭЗЛЭХ ВЭ?


2020 оны УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт  МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан хэдий ч тэрээр энэ жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, улмаар Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч болсон билээ. Иймд тус тойрогт нөхөн сонгууль явагдах юм. Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг СЕХ-ны саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлох, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан. Харин энэхүү тойрогт хэнийг нэр дэвшүүлэх эсэх талаар улстөрийн намууд одоогоор нам жим байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өөрийнх нь тойргийг алдахгүй байхыг намынхнаасаа хүссэн байна. Иймд наадмын олон амралтын өдрийн дараа бужигнаж эхлэх нөхөн сонгуульд намаасаа нэр хүнд сайтай, ялалт авчрах хүн дэвшүүлэхийг санал болгожээ. Гэвч тэрхүү У.Хүрэлсүхийн хүсэл таашаалд нийцэх хүн нь хэн болохыг тун удахгүй тодрох нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээс харж байя.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=