Ойрын өдрүүдэд Covid-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос вакцины давтан тунг насанд хүрсэн иргэддээ зургадугаар сарын 15 гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байгаа. Өнөөдөр давтан тунг тариулаад 14-ээс дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь байна. Бүрэн вакцин хийлгээгүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.