АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Д.ТРАМПЫГ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАХЫГ ХОЁР ЖИЛ ХОРИГЛОЛОО



АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг энэ оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээнийг турхирсан шалтгаанаар Фейсбүүк компани хувийн хаягуудыг түр хугацаагаар хаагаад байсан билээ. Тэгвэл өчигдөр /2021.06.04/ фейсбүүкийн зөвлөл хуралдаж түүний инстаграм болон фейсбүүк хаягийг хоёр жилийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Хэрэв Д.Трамп тодорхой нөхцөлүүдийг биелүүлнэ гэж амлавал хоёр жилийн дараа хаягаа дахин сэргээлгэх боломжтой. Харин хориг цуцлагдсаны дараа дахин дүрэм зөрчвөл түүнд илүү хатуу арга хэмжээ авч, хаягийг нь бүрэн устгаж болзошгүй аж.

Уг мэдэгдлийн дараа Д.Трамп “Фейсбүүкээс өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд надад санал өгсөн Америкийн 75 сая иргэнийг доромжилж байна. Манай улс ийм доромжлолыг тэвчиж ёсгүй" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=