ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД ИРЭХ ДАВАА ГАРИГТ МЭТГЭЛЦЭНЭ



2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар өрсөлдөж байгаа бөгөөд орон даяар сурталчилгаагаа хийж байгаа.  Яг долоо хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдах бөгөөд гадаадад суугаа монголчуудын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдээр цагийн бүсээс шалтгаалж, саналаа өгсөн билээ.  

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ирэх долоо хоногийн даваа гаригт мөрийн хөтөлбөрийнхөө дагуу мэтгэлцэхээр болжээ. Мэтгэлцээнийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажил болон бусад асуудлаар мэтгэлцэнэ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=