ХҮН АМЫН ДУНД КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА


Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.31) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамнаас өгсөн мэдээллээр ирэх сарын 15 гэхэд Монгол Улсын инэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолж байгаа юм байна.  Иймд дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж буй учир иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүслээ.

Харин өнөөдрийн бүртгэгдсэн халдварын тоо сэтгэл эмзэглэмээр байлаа.  ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаярын мэдээлснээр, сүүлийн 24 цагт 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 558439 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 829, орон нутагт 98  тохиолдол илэрсэн байна. Энэ нь шинжилгээ өгсөн 6 хүн тутмын нэг нь халдвартай гарсан гэсэн үг. Иймд хүн амын дунд халдвар нэлээд өргөн хүрээтэй тархаж, халдвар буурахгүй байгаа нь ажиглагджээ. Өчигдөр нийт 52 148 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 948 808 хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 723 582 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 905 835, хоёрдугаар тунд 505 646 хүн хамрагдсан байна. Файзер вакцинд хамрагдах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд заавал эмнэлгийн магадлагаа шаардлагатай гэнэ. 

                                                                                                                                      

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=