КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН УЛМААС ХОЁР ХҮН НАС БАРЛАА


ЭМЯ-ны Тандалт судалгааны албанаас мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор 377 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 8447 болж байгаа юм.  Өнөөдөр батлагдсан 328 нь Улаанбаатарт, 49 нь орон нутагт бүртгэгджээ.  Тодруулбал, Сэлэнгэ 4, Дархан 16, Архангай 7, Төв 5, Хөвсгөл 5, Увс 1, Өвөрхангай 6, Булган 4, Ховд 1 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 35 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 492 болсон бол  хоёр хүн нас баржээ.   Одоо нийт  1902 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 байгаа аж.   Иймд өвчлөл нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж болзошгүй хүнд байдалтай нүүр тулаад байна. Мөн маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байхыг ЭМЯ-наас санууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=