АЙМАГ ОРОН НУТАГТ 18 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Э.Тэмүүлэнгийн мэдээлснээр,  коронавирусийн тархалт маш эрчимтэйгээр тарж эхэлж, хяналтаас алдагдаж байгаа бололтой. 

Сүүлийн 24 цагт 16 лабораторид 13456 сорьцод шинжилгээ хийхэд нийт 285 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинэ халдвар нь бүгд дотоодоос бүртгэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь аймгуудад бүртгэгдлээ. Тодруулбал Завхан 1, Төв 2, Баянхонгор 1, Орхон 3, Дорноговь 2, Дархан-Уул 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=