"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ"-ГЭЭР КОРОНАВИРУСИЙН 131 ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ


ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораториудад хоёрдугаар сарын 23-нд нийт 26058 сорьцод шинжилгээ хийхэд  32 хүнээс Сovid-19 илэрлээ. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд үлдсэн хүмүүсийн шинжилгээг хийхэд есөн хүний шинжилгээнд вирус  илэрч, нийт 131 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 59 тохиолдол нь анхны шинжилгээгээр батлагдсан. Харин ойрын хавьтал болох 72 хүнээс вирус илэрсэн. Улаанбаатар хотод нийт 1914 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 2240 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 64 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2755  болсон. Үүнээс эдгэрсэн 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=