МОНГОЛ УЛС ХҮН АМЫНХАА 60 ХУВИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛНА


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг улсаас хүлээн авсан AstraZeneca вакцины хамгийн эхний тунг хийлгэлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн дархжаалуулалт албан ёсоор эхэлж байгаа юм.  Анхны вакциныг хийлгэснийхээ дараа тэрээр "Монгол Улс өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Оюун санааны хөрш Энэтхэг улсад талархаж байна. Монгол Улс хүн амынхаа 60 хувийг буюу 18-наас дээш насныхныг богино хугацаанд вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ аюулт тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцинжуулалт юм" гэлээ. 

Харин ард иргэдийн зүгээс уг вакцины талаар эсрэг байр суурьтай байна. Эхлээд хамгийн эрсдэл бүхий цэрэг, цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад, мөн ахмад настнуудад тарих ёстой атал улстөрчид өөрсдөдөө ингэж эхэлж тарьж байгааг буруушааж байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=