ТОКИОГИЙН ОЛИМПИЙН ҮЕЭР ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙГ ОРИЛЖ ХАШГИРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ


Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо, “Токио-2020”-г зохион байгуулах хороод олимпын наадам, паралимпын наадмыг зохион байгуулах эхний дүрмүүдийг танилцуулжээ. Өнгөрсөн жил зохион байгуулагдах байсан Токиогийн олимп коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас болж бүтэн жилээр хойшлогдсон. Хэдийгээр коронавирусийн цар тахлын байдал намжаагүй ч энэ жил хийхээр төлөвлөөд байгаа. 


Олимпийн наадмын үеэр тамирчид биеийн байдал нь ямар байгааг зохион байгуулагчдад байнга тайлагнахаас гадна бусадтай гар барих, биед нь хүрэхээс аль болох зайлсхийх, хоорондоо хоёр метрийн зай барих зэрэг дүрмийг баримтлах аж. Түүнчлэн наадмын үеэр тамирчид үзэгчийн хувиар тэмцээн дээр ирж болохгүй гэнэ. Мөн хөгжөөн дэмжигчдийг орилж хашхирах, тамирчдыг дэмжин алга ташихыг нь хоригложээ.

Токио хотод хүрэхээс өмнө 72 цагийн дотор бүх тамирчин коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх ёстойгоос гадна нисэхээс хоёр долоо хоногийн өмнө бусадтай үүсгэх харилцаагаа хязгаарлахыг зөвлөжээ. Тамирчид тэмцээнд оролцохын тулд заавал коронавирусний вакцин хийлгэх юм байна. Энэ дүрэм нь тамирчид вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран бүх тамирчинд үйлчлэх аж. Харин аюулгүй байдлын арга хэмжээг зөрчих нь тамирчдыг тэмцээнээс хасах эрсдэлийг дагуулж болзошгүй гэнэ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=