КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС НОЙРГҮЙДЭХ, ЯДРАХ, ДОТОР МУУХАЙРДАГ БОЛЖ БАЙНА


Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүсийн биеийн байдал хэрхэн байгаа талаар тандалт судалгааг ЭМЯ-наас хийж байгаа аж. Энэ талаар  ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл "Халдвар аваад эдгэрсэн хүмүүст 14 хоногийн дараа, 6 сарын дараа тандалт судалгаа хийж, харьяа өрхийн эмнэлэгт нь хяналтад оруулдаг. Дэлхий дахинд коронавирусийн халдвар аваад эдгэсний дараа олон судалгаануудыг хийсэн байдаг. Уг судалгаагаар халдвар аваад эдгэснээс хойш 6 сарын хугацаанд 15-20 хувь, зарим улсад 30 хувьд нь толгой эргэх, дотор муухайрах, амарсан сульдаж, ядрах, нойргүйдэх, эсвэл хэт унтамхай болох, үс халзрах, хумс унах зэрэг шинж тэмдэгүүд өвчтөнд илэрч байгаа гэсэн. 

Гэхдээ энэ шинж тэмдэгүүдийг эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг үргэлжүүлэн хийлгэвэл үр дүнтэй. Эмчийн зөвлөгөө гэдэг нь сэтгэл заслын болон дархлаа дэмжих эмчилгээ, хөдөлгөөн засах зэрэг энгийн аргууд байгаа. Мэдээж энэхүү шинж тэмдгүүд хүн болгонд гарахгүй. Тодорхой хэмжээнд буюу хүнд хэлбэрээр өвчилсөн, эсвэл ахмад настай хүмүүст илүү ажиглагдаж байгаа гэсэн мэдээллүүд бий. Үүнд ХӨСҮТ, Анагаахын эрдэмтэдүүд тандалт судалгаа хийж байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=