ӨМНӨГОВЬ АЙМАГ ХҮҮХДЭЭ СОНСДОГ ӨДӨРТЭЙ БОЛЛОО


Өмнөговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, 15 сумын хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн онлайн хуралдааныг зохион байгуулж, уг хуралдаанаар сар бүрийн 1-ний өдрийг "Хүүхдээ сонсдог өдөр" болголоо. 


"Ковид-19" цар тахлын хөл хорионы үед отроор яваа малчин өрхийн хүүхдүүдийн эрүүл мэнд хамгааллын асуудал, тэдгээр хүүхдүүдийг онлайн хичээлд хамруулахад анхаарах хэрэгтэйг оролцогчид онцолсон байна. Мөн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй эрсдэлт бүлгийн хүүхдүүд рүү анхаарлаа хэрхэн хандуулах шаардлагатай байгааг хөндсөн байна. Хуралдаанаас хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг сайжруулах тухай Аймгийн Засаг даргын албан даалгавар гаргах, сар бүрийн нэгнийг "Хүүхдээ сонсох өдөр" болгох шийдвэр гаргалаа. Мөн 2020 оны "Хүүхдэд ээлтэй сумаар" шалгарсан Сэврэй сумын туршлагыг хуваалцсан байна. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=