УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААНЫГ ХУУРАМЧ ТАМГА АШИГЛАСАН ХЭРГЭЭР ЭЦГ-ААС ШАЛГАЖ БАЙНА


УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар / УБЕГ/-аас хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн УДШ-ийн цахим бүртгэлийн сангаас “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэх бүртгэлийг хассан юм. Ингэснээр  АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Туваан тус намыг төлөөлөх, шийдвэр гаргах, тамга тэмдгийг нь ашиглах боломжгүй болсон билээ. 

 Гэтэл тэрээр АН-ын хүчингүй болсон тус тамгыг ашиглаж “С.Эрдэнийг тус намын гишүүнчлэлээс 8 жилийн хугацаатай хасах” шийдвэр гаргасан байна.  Харин Ц.Тувааны энэхүү шийдвэрийг зарим гишүүд нь хүчингүй тамга, тэмдэг ашиглаж хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тэгвэл Ц.Тувааныг “Хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан. Тамга тэмдэг нуусан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 23.3.1 –д холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа аж. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=