ӨВӨРМОНГОЛЫН ХОТУУД БЭЭЖИНТЭЙ ХУРДНЫ ЗАМААР ХОЛБОГДЛОО



Улаанхад-Бээжин, Тунляо-Бээжин чиглэлийн хоёр хурдны галт тэрэг энэ сарын 22-ны өдрөөс аялж эхэллээ. Энэ нь мөн Хөххот-Бээжин хурдны төмөр замаар холбогдсоны дараа дахин хоёр хот Бээжинтэй хурдны төмөр замаар холбогдож байгаа болно.

2019 оны 12-р сарын 30-ны өдөр Жанчхүү-Хөххот чиглэлийн хурдны галт тэрэг ашиглалтад орсноор Хөххот, Бээжингийн хооронд зорчигч тээврийн хурдны галт тэрэг ашиглалтад орсон юм. Энэ нь мөн ч Өвөрмонголоос Бээжин орох анхны хурдны галт тэрэг болох юм.

2021 оны 1-р сарын 22-ны 8 цагт Өвөр Монголын Улаанхад-Бээжин чиглэлийн хурдны төмөр замыг албан ёсоор ашиглалтад оров. Энэхүү хурдны төмөр зам нь Бээжин-Шэнь-Ян чиглэлийн хурдны төмөр замын нэг хэсэг аж.  Бээжин-Шэнь-Ян чиглэлийн хурдны төмөр зам нь үндэсний хурдны төмөр замын сүлжээний чухал хэсэг бөгөөд 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмын тээврийн чухал баталгаа болох юм. Бээжин-Шэнь-Ян чиглэлийн хурдны төмөр зам Бээжин-Тяньжин-Хэбэйн уялдаа холбоотой хөгжлийг ахиулах, Зүүн хойд Хятад дахь хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээх, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм.

"14-р таван жилийн төлөвлөгөө" -ний хугацаанд Өвөр Монгол Жинин-Датун, Бугат-Иньчуань чиглэлийн хурдны төмөр зам, Шилинхот-Тайзичэн зэрэг хурдны төмөр замыг барьж дуусгах бөгөөд Ордос-Янь-Ань чиглэлийн хурдны төмөр зам, Бугатаас Ордос хүрэх хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болно.

14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Монголын хурдны төмөр зам 2000 гаруй км хүргэх төлөвлөгөөтэй байна. EMU галт тэрэг Өвөр Монголын хотуудын 90 гаруй хувиар аялах болно.


Хурдны галт тэрэгний нийгэм нийтэд үзүүлэх ач холбогдол нь маш том бөгөөд энэ нь бидний аялал жуулчлалд дөхөм болохоор барахгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд сайн үр өгөөж өгөх болно. Хятадын газар нутаг харьцангуй том тул хурдны төмөр зам нь Хятадын эдийн засгийн "дотоод эргэлт" -д сайн түлхэц болж байгаагаар барахгүй дотоодын эдийн засгийн хөгжлийг ахиулж, хүмүүсийн амьдралын орчныг сайжруулахад маш их ач холбогдолтой юм.


Өдгөө, Өвөрмонголд баригдаж буй хурдны галт тэрэгний нэгэн том төсөл бол "Бугат-Иньчаний хурдны галт тэрэг" болох юм. Уг төслийг 2018 оны 8-р сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулах болно. Нийт урт нь 531 км, 11 буудалтай, нийт хөрөнгө оруулалт нь 54 тэрбум гаруй юаньд хүрчээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=