НӨАТ-ЫН СУГАЛААГ БОЛИУЛНА


НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шадар сайдад хүргүүлэх болохыг тус газраас мэдээллээ. Учир нь энэхүү НӨАТ-ын сугалаа нь эхэн үедээ хуулийг сурталчлах, татварын баримтыг бүртгүүлэх ач холбогдолтой байсан бөгөөд өдгөө үүргээ гүйцэтгэсэн учраас ийнхүү эцэс болгохоор болжээ. 

Тодруулбал, тус газраа нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв,  ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг хийсэн.  Эхний шалгалт болох супер азтан тодруулах бөмбөлөгт асуудал байна уу, бүгд стандартын дагуу байгаа эсэхэд  шууд дамжуулж олон нийтэд нээлттэй хяналт, шалгалт хийсэн бол 2,3 дахь удаагийн шалгалтыг олон нийтэд үзүүлээгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой шалгалтууд байжээ.


Харин өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийжээ. Шалгалтын дүн энэ долоо хоногт нэгтгэгдэн эцэслэгдэх бөгөөд үүний дараа Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлж, мөн НӨАТ-ын сугалааг болиулах талаар санал боловсруулж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=