АЖИЛЧДАА ЭЭЛЖЭЭР АЖИЛЛУУЛАХЫГ ЭМЯ-НААС ЗӨВЛӨЛӨӨ


Маргаашнаас эхлэн зарим байгууллагууд ажиллаж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас байгууллагуудыг ажилчдаа ээлжээр болон гэрээс нь ажиллах боломжоор хангахыг зөвлөж байна.  АНУ-ын судлаачдын тогтоосноор коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх эрсдэлтэй аж. Тухайлбал, коронавирус хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд 2-3 өдөр байдгийг тогтоосон байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ирэх даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, зарим байгууллагын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Тиймээс тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж ээлжээр ажиллуулах, ажилчдын гуравны хоёрыг гэрээсээ цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй. Бүх уулзалтыг цахим болон утсаар хийж, албан хаагчдыг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулах шаардлагатай. Яагаад гэвэл олон өөр орчинд байсан хүмүүс нэг дор ирэхдээ амьсгалын замын болон агаар дуслын замын өчвнийг нэгэндээ тараах эрсдэлтэй” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=